Games:Play Shooting Games on AddictingGames
Terms of Use | © 2011 ATOM Entertainment, Inc., a MTV Networks Company. All Rights Reserved.

P2011-04-26 - Playstation сүлжээ хакердуулжээ

Төрөл: Технологи
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Playstation сүлжээ хакеруудын Anonymous бүлгийн хараанд орж, халдлагын бай болжээ. Гэсэн хэдий ч дээрх хакеруудын бүлгэм халдлагыг зохион байгуулаагүй хэмээн няцаалт хийсээр байна. Sony компани өнгөрсөн лхагва гаригт Playstation-ийн сүлжээнд гадны халдлага боллоо хэмээн мэдэгдэж, сүлжээг хаасан байна. Хэрэглэгчид тус сүлжээ рүү ороход засвартай эсвэл хаагдсан гэсэн алдаа заасан үгс гарч ирж, улмаархэдэн сая тоглоомчид хоорондоо онлайнаар холбогдож тоглох боломжгүй болжээ.

Playstation сүлжээ нь дэлхий даяар 70 сая гаруй хэрэглэгчидтэй бөгөөд хэчнээн хэмжээний тоглоомчид дээрх халдлагад өртсөнийг хараахан тодорхойлоогүй байна. Түүнчлэн видео тоглоомын сүлжээнээс гадна Playstation үйлчилгээг ашиглаж, кино прокаталдаг LoveFilm сайтын үйл ажиллагаа ч мөн доголджээ. Сүлжээ хаагдсанаас болж тоглоомчид ихэд бухимдалтай байгаа ба Sony компанийг өдий хүртэл арга хэмжээ авч чадахгүй байгааг шүүмжилж, буруушааж байна.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax