Games:Play Shooting Games on AddictingGames
Terms of Use | © 2011 ATOM Entertainment, Inc., a MTV Networks Company. All Rights Reserved.

2011-05-07

Төрөл: Спорт

Жүдочид хоёр дахь өдөр амжилтгүй барилдав

 Олон улсын жүдо бөхийн холбооны гран-при ангилалд багтах олон улсын тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 болон 70 кг-ын жингийн барилдаан болж байгаа юм. Дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага дор 10 тамирчны бүрэлдэхүүнтэй Бакуг зорьсон Монголын жүдочдоос өнөөдөр Х.Цагаанбаатар /73 кг/, О.Ууганбаатар /81 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, Ц.Наранжаргал /70 кг/ нар зодоглолоо.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,  Гавьяат тамирчин Х.Цагаанб...

2011-04-30

Төрөл: Дотоод

Нефть импортлогчид нэгэн дуугаар үнээ нэмлээ

ОХУ дотоодын зах зээлдээ үүсээд буй бензиний хомсдлын улмаас тавдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргасан билээ.

Монгол Улс дотоодынхоо шатахууны хэрэгцээг 100 хувь ОХУ-аас хангадаг тул монголчуудад энэ шийдвэр сөргөөр нөлөөлж, бензиний  үнэ нэмэгдэж магадгүй гэсэн болгоомжлол иргэдийн дунд үүсээд байлаа.

Гэхдээ Газрын тосны газрын холбогдох албаны хүмүүс болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү нар “ОХ...

2011-04-30

Боксчид Европын цувралаас 15 медальтай ирлээ

Буурал тивийг “дайлаар мордсон” Монголын ширэн бээлийтнүүд Европ дахь “тулаан”-аа хос алтан медалиар өндөрлүүлснээр өчигдөр эх орондоо ирсэн билээ. Харин өнөөдөр Монголын олимпийн боксын холбооны тэргүүлэгчид, тамирчин, дасгалжуулагчид Европын цуврал тэмцээнүүдээс 15 медальтай ирсэн амжилтаа танилцуулж, мэдээлэл хийлээ.

Монголын олимпийн боксын холбооны нэгдүгээр шигшээ багийнхан Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор Албани, Польш, Сербийн рингэнд тулалдаж, хоёр алт, долоон мөнгө, есөн хүрэл медаль хүртжээ. Европын цувралын хамгийн сүүлийн тэм...

2011-04-30

Төрөл: Технологи

Adobe photo shop cs5

&autoscroll=true&displaywidth=200&overstretch=true&thumbsinplaylist=true&showstop=true&showdownload=true&link=&logo=https://www.blogmn.net/images/mplogo.png" pluginspage="http://www.macromedia.com/go/getflashplayer" type="application/x-shockwave-flash" allowfullscreen="true" allowscriptaccess="always">Мэргэжлийн болон сонирхогчдын хүрээнд маш өргөн тархсан график, дизайны програм бол яах аргагүй Adobe компаний фотошоп програм билээ. Тэгвэл энэхүү програмын шинэ хувилбар Adobe Photoshop C...

2011-04-30

Их Британийн ханхүү Уильям хуримлалаа

Их Британийн ханхүү Уильям болон түүний сүйт бүсгүй Кэтерин Мидлтон нарын хуримын ёслолыг үзэж сонирхохоор Английн Лондон хотын Вэстминстр сүмийг тойрон олон мянган хүн хуран цуглажээ. Хуримын ёслолыг сонирхохоор ирсэн энгийн иргэд сүмийн гадна дэлхий дахинд дуулиан тарьсан ирээдүйн хаан, хатны хуримын ёслолыг үзэхээр шөнийн турш нойргүй хонон хүлээсэн байв.

Германы Франкфурт хотоос ирсэн нэгэн бүсгүй хэлэхдээ “Би ханхүүгийн хуримын ёслол болно гэсэн мэдээг сонсуутаа нислэгийн тийз захиалсан” гэв. Ингэхээр энэ хурим зөвхөн Их Британи төдийгүй бусад олон улсад сүр дуулиан тарьсан хэрэг ...

2011-04-27

Иран дахин вирусын халдлагад өртлөө


Иран улсыг чиглэсэн кибер халдлага, вирусын довтолгоо ар араасаа үргэлжилсээр байна. Хэсэг хугацааны өмнө Stuxnet нэртэй вирус тус улсын атомын реакторын хяналтын системд нэвтэрсэн бөгөөд мэргэжилтнүүд үүнийг Ираны цөмийн хөтөлбөрт ашиглаж байгаа багаж хэрэгсэлд хяналт тавих зорилгоор АНУ-аас илгээсэн вирус хэмээн дүгнэж байсан юм. Харин саяхан Ираны мэргэжилтнүүд тус улсын засгийн газрын байгууллагуудад нэвтрүүлэх зорилгоор илгээсэн өөр нэг төрлийн вирусыг илрүүлжээ. Stars нэртэй уг вирус нь азаар програм хангамжинд хүчтэй гэмтэл учруулах хэмжээний чадваргүй байсан байна. Энэ удаагийн халдлаг...

2011-04-27

Төрөл: Технологи

Hyundai, Prada нар хамтран ажиллана


Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai компани тун удахгүй тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эгнээнд нэгдэнэ. Гэхдээ энэ алхмыг тус компани дангаараа хийхгүй бөгөөд Prada брэндээс дэмжлэг авах болно. Энэ удаа Италийн тансаг зэрэглэлийн эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас үйлдвэрлэгч Prada компани автомашин үйлдвэрлэгчтэй хамтарч байгаа нь анхны тохиолдол юм. Hyundai болон Prada нар хамтарч Genesis суудлын автомашины интерьерийг шинэчлэн сайжруулах юм. Шинэчлэгдсэн тансаг зэрэглэлийн Genesis загвар нь Saffiano арьсан доторлогоотой болох ба зөвхөн суудал төдийгүй бариул, хаалга...

2011-04-27

IPad-тай Медведевт RIM компани Blackberry бэлэглэв

Өнөөдөр 8 цаг 59 минут
Эдийн засгийн шинэчлэлийн хуралдаан дээр ерөнхийлөгч Дмитрий Медведевт Blackberry бүтээгдэхүүн үйлдвэрлэгч RIM (Research In Motion Ltd) компанийн тэргүүн Жеймс Лоуренс Балсилли шинэ компьютерийн Blackberry таблетийг бэлэглэжээ.medwedew

2011-04-26

Төрөл: Технологи

”Ниссан Лиф” оны шилдэг машин

Нью Йорк хотноо саяхан зохиогдсон олон улсын автошоу цахилгаан хөдөлгүүртэй Ниссан Лиф /Nissan Leaf/ машиныг оны шилдэг машинаар тодорхойлсон тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Мөн Chevrolet Volt 2011 оны байгаль орчинд ээлтэй шилдэг машинаар шалгарсан байна.
Шийдвэрийг 24 орны авто машины сэтгүүлийн нэр хүндтэй 66 сэтгүүлчид гаргаж байгаа юм. Ниссан Лиф 2009 оны наймдугаар сараас худалдаанд гарч эхэлсэн. Шинжээчдийн үзэж байгаагаар машин байгальд хортой ямар ч хаягдал гаргадаггүйгээс гадна боломжийн үнэ, аятайхан дизайнтай аж.
Харин Chevrolet Volt техник үзүүлэлтээр Ниссан Лиф болон бусад машину...

2011-04-26

Төрөл: Технологи

Playstation сүлжээ хакердуулжээ

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Playstation сүлжээ хакеруудын Anonymous бүлгийн хараанд орж, халдлагын бай болжээ. Гэсэн хэдий ч дээрх хакеруудын бүлгэм халдлагыг зохион байгуулаагүй хэмээн няцаалт хийсээр байна. Sony компани өнгөрсөн лхагва гаригт Playstation-ийн сүлжээнд гадны халдлага боллоо хэмээн мэдэгдэж, сүлжээг хаасан байна. Хэрэглэгчид тус сүлжээ рүү ороход засвартай эсвэл хаагдсан гэсэн алдаа заасан үгс гарч ирж, улмаархэдэн сая тоглоомчид хоорондоо онлайнаар холбогдож тоглох боломжгүй болжээ.

Playstation сүлжээ нь дэлхий даяар 70 сая гаруй хэрэглэгчидтэй бөгөөд хэчнээн хэмж...